Гэмт хэргийн гаралтаараа А.Н.У -д тэргүүлдэг Чикаго хотод
оршин суух Паул Керси гэгч нь эмнэлгийн хамгийн мэргэшсэн мэс засалч тул цалин
орлог өндөр хотдоо хамгийн аюулгүй гэх хороололд эхнэр болон охиныхоо хамт
оршин суудаг байв. Гэвч энэ орчлонд сайнтай ч муутай ч, хэнд ч тохиож болох гай
зовлон Паулд тохиосон нь ажилтай гадуур байх үед гэрт нь хулгай орж эхнэр охин
хоёрыг нь хүнд шархдуулсан хэрэг болов. Паулын эхнэр шархаа даалгүй өөд болж,
охин нь олон сараар ухаан оролгүй түүнчлэн гэмт этгээдүүд олдохгүй байгаа явдал
нь Паул эмчийн уур бухимдлыг өдүүлэх ажээ. Тэрээр нөхцөл байдлыг гартаа аван
Чикаго хотын гэмт хэрэгтнүүдтэй тэмцэхээр Эрлэгийн Элч хочийг аван зэр зэвсгээ
агсаж ард түмний баатар болж эхэллээ.
No comments:
Write comments